Тэтгэлэг аппликэйшн татах

Та энэхүү аппликэйшнийг татаж авснаар Америк, Австрали, Англи, Япон, Герман, Хятад, Солонгос, Орос, Тайван болон бусад улс орнуудын их дээд сургууль, коллежийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

 

                                           

 

600 гаруй ОНЛАЙН сургалт идэвхтэй байна

Г.Сүрэн
      2018-05-31

Олон улсын тэргүүлэгч их сургуулиуд бүгд онлайн сургалт явуулдгийг та мэдэх үү? Гэрээсээ ч гаралгүй дэлхийн алдартай их дээд сургуульд суралцах боломжтой. Ихэнх онлайн хөтөлбөр үнэ төлбөргүйгээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсролын гэрчилгээ олгодог. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд 800 гаруй их дээд сургууль 8000 гаруй онлайн хөтөлбөрөө өөрийн цахим хаягаар болон онлайн сургалтын MOOCCourseraUdacityFutureLearnEdX сүлжээгээр дамжуулан явуулжээ. Тэгвэл яг одоогоор 200 гаруй их дээд сургуулийн 600 гаруй хөтөлбөр идэвхжсэн буюу элсэлтээ авч байна. Бакалавр, магистр, докторын зэргээс гадна мэргэшил дээшлүүлэх богино хугацааны сургалтад бүртгүүлж болох юм. 

Эдгээр нь компьютерийн шинжлэх ухаан, математик, программ хангамж, дата судлал, хүмүүнлэг, нийгмийн ухаан, боловсрол, заах урлаг, эрүүл мэнд, эм судлал, бизнес, хувь хүний хөгжил, инженерчлэл, урлаг, дизайн судлал зэргээр бүх л салбарыг хамарна. 

Онлайн сургалт нь идэвхтэй байгаа их дээд сургуулийн жагсаалтыг эндээс үзэж, бүртгүүлнэ үү.