Тэтгэлэг аппликэйшн татах

Та энэхүү аппликэйшнийг татаж авснаар Америк, Австрали, Англи, Япон, Герман, Хятад, Солонгос, Орос, Тайван болон бусад улс орнуудын их дээд сургууль, коллежийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

 

                                           

 

Америкт суралцахыг хүсвэл сургууль яаж олох вэ?

Х.Өсөхбаяр
      2018-01-11

Хэрэв та Америкт суралцахаар зориг шулуудсан бол маш эртнээс сургуулиа судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол бүх шалгалтынхаа оноог авсныхаа дараа, ямар
сургууль руу оноогоо явуулахаа мэдэхгүйгээс болоод цаг алдаж, цаашлаад зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдээс хоцрох магадлалтай юм.
Америкийн коллеж, их дээд сургуулиудыг сайтар судлахыг хүсвэл http://collegesearch.collegeboard.com той танилцаарай. АНУ-ын их дээд сургууль болон
коллежийн 90 хувийнх нь мэдээлэл уг сайт дээр байдаг юм. Collegeboard-д юуны түрүүнд бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлснээр өөрт таалагдсан сургуулиа “college
list”-нд нэмж болохоос гадна гадаадад суралцахтай холбоотой цаг үеийн мэдээллийг түргэн шуурхай хүлээж авах зэрэг олон ашиг тустай.
Уг сайтын бас нэг давуу тал нь “College MatchMaker” юм. Үүнийг ашиглавал та өөрийнхөө санаанд таарсан сургуулиудыг олох болно. “Yale University”-г судалж
үзлээ гэж бодъё. Таны авахыг хүссэн бүх мэдээлэл энд байна. Байрлал, холбогдох утас, и-мэйл хаяг, сургуулийн орчин нөхцөл, ямар ямар зэргээр оюутнуудаа
төгсөгдөг, сургуулийн хэмжээ, хэдэн оюутантай, төлбөр, оюутны дотуур байр, тэтгэлэг, нийт өргөдөл өгөгсдийн хэдэн хувийг авдаг, өргөдөл хүлээн авах хугацаа
гэх мэт энэ сургуулийн талаарх бүх л мэдээллийг та олж авч чадна.
Харин та яг ямар сургуульд орохоо мэдэхгүй байвал www.google.com-ын тусламжтайгаар өөрийнхөө мэргэжлийн сургуулийг хайж олоорой. Жишээ нь, та
архитектурын чиглэлээр зэрэг олгодог коллеж хайж байвал “List of colleges that offer architecture degrees” гэж бичээд хайгаарай. Тухайн жагсаалтанд байгаа бүх
сургуулиудыг “Collegeboard”-оос хайж судлаад college list-ндээ нэмээрэй. Мөн энэ сайтын admission руу нь и-мэйл бичиж холбоо тогтоож болно.
Бас нэг ашигтай вебсайтыг танилцуулъя. http://www.collegeconfidential.com/ руу орж “super match” дээр дарж асуултнуудад үнэн зөв хариулснаар тань 100 хувь
тохирох сургууль гарч ирэх болно. Түүнчлэн http://talk.collegeconfidential.com/-д бүртгүүлснээр дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсээс ойлгохгүй байгаа зүйлээ
асууж болно.
Сургуулиа олсныхоо дараа, хамгийн чухал зүйл болох тэтгэлэгт хөтөлбөрүүдийг судалж эхлэ! Тэтгэлгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах сайтнуудаас авч
болно. Мөн эдгээр сайтанд бүртгүүлснээр аль сургуульд ямар ямар тэтгэлэг зарлагдсаныг түргэн шуурхай мэдэх алтан боломж байна.

Tetgeleg.com
Tetgeleg application

Бид танд тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан даруйд эх хэл дээр тань мэдээлэх болно. Баярлалаа