Оюутны тэтгэлэг аппликэйшн

Та энэхүү аппликэйшнийг татаж авснаар Америк, Австрали, Англи, Япон, Герман, Хятад, Солонгос, Орос, Тайван болон бусад улс орнуудын их дээд сургууль, коллежийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

 

 

АНГЛИ ХЭЛЭЭР ҮНЭГҮЙ НОМ УНШИХ ШИЛДЭГ 20 ВЕБСАЙТ

Г.Сүрэн
      2018-07-26

Хэлний мэдлэгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон улсын тэргүүлэгч их дээд сургуулийн сургалтын материалыг уншин судлаарай.

1. ReadPrint
Эссэ, уран зохиолын ба уран зохиолын бус, жүжиг, яруу найраг, богино өгүүллэг зэрэг төрлүүдтэй. "Time" сэтгүүлийн нэрлэсэн "Оны шилдэг вебсайт"-ын нэгээр нэрлэгдсэн эл сайтаас мянга мянган ном үнэгүй татаж болно. Орчин үеийн зарим номыг "Amazon"-д төлбөрөө тушааснаар татан авах боломжтой. 
http://www.readprint.com/

2. ManyBooks
Цахим хэлбэрийн 33 мянга гаруй номуудаас сонголтоо хийгээрэй. Зөвхөн цахим номуудаас гадна ном унших дуртай хэн бүхэнд таалагдах сонирхолтой нийтлэлүүд бий. 
http://manybooks.net/ 

3. The Literature Network 
Зохиолчдын нэрсийг үсгийн дарааллаар байрлуулсан тул бусад сайтуудаас илүү цэгцтэй. Мөн зохиолчийн нэр дээр дарахад түүний намтар түүх, бичсэн зохиол бүтээл зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх болно.
http://www.online-literature.com/

4. Free Computer Books
Бүх төрлийн компьютерийн хэл, програмчлалын номууд байдгаараа онцлог. Нэмэлтээр их сургуулиудын лекцийн тэмдэглэлийг ч унших, татах боломжтой. 
http://freecomputerbooks.com/

5. Librivox 
Аудио номын нэгдсэн сүлжээ. Бүх зохиол бүтээл бичмэлээс гадна давхар сонсох хувилбартай тул сонсголын мэдлэгээ сайжруулахад тохиромжтой. Сонгопог бүтээлүүд ч бий. 
http://librivox.org/

6. Authorama
HTML, XHTML зэрэг 8 төрлийн өргөтгөлтэй цахим номууд бий. Англи, герман хэл голчилсон номуудтай бөгөөд энгийн минимал загвартай бүтэц нь уншихад саад болохгүйгээрээ онцлог. 
http://authorama.com/

7. Project Gutenberg
Хамгийн анхны цахим номын сүлжээ. 30 мянга гаруй цахим ном энд бий. Зөвхөн англи хэлээс гадна олон улсын хэлүүд дээрх ном, сургалтын материал, судалгааг уншиж танилцах, татах боломжтой. Хамгийн их татагдсан 100 бүтээлийн жагсаалтыг сонирхохоо мартуузай. 
http://www.gutenberg.org/

8. Scribd
Пресентаци, докторын судалгааны материалаас эхлээд бэстселлер номууд ч бий. Сүүлийн үед трэнд болж буй номыг ч цахим хэлбэрээр "олж" болох нь давуу талтай. 
https://www.scribd.com/

9. International Digital Children's Library
Цахим сүлжээн дэх хамгийн том хүүхдэд зориулсан, хүүхдийн номын сан. Олон үндэстний үлгэр домгууд нь өөрийн гэсэн зурагтай нь таны хүүхдэд таалагдах нь гарцаагүй. Хүүхдийн нас, хүйс, сонирхлоор дамжуулан хайлт хийх боломжтой. 
http://en.childrenslibrary.org/

10. eBooks and Text Archives
Гар утасны аппликейшнтэй тул татаж авч уншихад илүү тохиромжтой. Утга зохиолын, шинжлэх ухааны, зөгнөлт зэрэг бүхий л төрлийн ном зохиол бий. 
https://archive.org/details/texts

11. World Public Library
Туршилтын зорилгоор хэсэг хугацаанд үнэгүй хэрэглэж болох ч удаан хугацаанд хэрэглэх бол 10 доллар тушаах шаардлагатай. Сая гаруй олон улсын бүтээл бий бөгөөд философийн номуудаараа онцлог. 
http://www.worldlibrary.org/

12. Questia Public Library
Энгийн цэгцтэй, 5000 гаруй бүтээлийн сантай сайт. 
https://www.questia.com/library/

13. Wikisource
200 мянга гаруй бүтээл шууд унших, татахаар байршсан сайт. Бүтээлийн танилцуулга нь бусад сайтаас илүү дэлгэрэнгүй. 
https://en.wikisource.org/wiki/Main_Page 

14. Wikibooks 
Википедиа шиг номын цаглабар толь. Бүх төрлийн номын тухай танилцуулга, уншигчдын үнэлгээг үзэж сонирхох боломжтой. Ихэнх номын тайлбар хэсэгт татаж авах холбоос өгөгдсөн байдаг. 
https://www.wikibooks.org/

15. Bibliomania
2000 гаруй сонгодог зохиол бий. Уншигчдын тэмдэглэлийг харах боломжтой. 
http://bibliomania.com/

16. The Open Library
Цахим болон хэвлэмэл номын сан. "Show Ebooks" хэсгийг идэвхжүүүлэн зөвхөн цахим хэлбэрийн номуудаас сонголтоо хийгээрэй. 
https://openlibrary.org/

17. Sacred Texts
Улс үндэстэн, яс угсаатны "ховор" номууд энд цахим хэлбэрээр бий. Эртний сонирхолтой үлгэр домог хайж байгаа бол заавал ороод гараарай. 
http://www.sacred-texts.com/

18. SlideShare
Дэлхий нийтийг хамарсан энэхүү сүлжээнд зөвхөн богино хэмжээний төдийгүй урт хэлбэрийн цахим номууд ч цөөнгүй бий. 
https://www.slideshare.net/

19. Free eBooks
Испани, Португал хэлээр нэвтрэх боломжтой. Ихэнх номууд нь PDF, TXT өргөтгөлтэй.
https://www.free-ebooks.net/

20. The Online Books Page
Пенсильвания их сургуулийн харьяа сайт. Олон улсын сургалтын материал, үе үеийн судалгааны өргөн хэмжээний бүтээлүүд бий. 
http://onlinebooks.library.upenn.edu/