Тэтгэлэг аппликэйшн татах

Та энэхүү аппликэйшнийг татаж авснаар Америк, Австрали, Англи, Япон, Герман, Хятад, Солонгос, Орос, Тайван болон бусад улс орнуудын их дээд сургууль, коллежийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

 

                                           

 

"Central South University" тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Х.Өсөхбаяр
      2018-08-22

Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу 2018 оны хичээлийн жилд нийт 258 иргэнийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад суралцуулна.

China  (Central South University)                             

 Алдарт Аватар киноны зураг авалт хийгдсэн Hunan хотын Жанжиажэ мужийн Central South University их сургуульд Хэлний бэлтгэлтэй Бакалавр, Магистр, Докторын ангид 100% тэтгэлгээр суралцах боломж та бүхний өмнө нээгдлээ. 

Тус сургуулийн 2-р улирлын элсэлт авч эхэлснийг дуулгахад таатай байна.

Тавигдах шаардлага:

1. БНХАУ-н харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл байх;

2. Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:

l Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, 25 хүртэлх насны ;

l Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, 35 хүртэлх насны ;

l Докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, 40 хүртэлх насны;

l Бакалаврын түвшинд суралцах бол голч дүн 3.0 ба түүнээс дээш байх.

l Магистрантурт болон Докторантурын түвшинд суралцах бол 2.5 ба түүнээс дээш байх.

Олгогдох тэтгэлэг: 
-Суралцах хугацааны сургалтын төлбөр
-Дотуур байр
-Сар бүр стипент  (3000 юань) 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 8811-6487

"Шинэ үеийн боловсрол" төв