4 минут уншина
2022-09-20
Канад улсад суралцах боломжтой 9 тэтгэлэг

Сүүлийн үеийн судалгаагаар Канад улсад ойролцоогоор 640,000 олон улсын оюутан суралцаж байгаа ажээ. Энэ нь Канад улсыг АНУ, Их Британийн дараа орох гурав дахь хамгийн алдартай боловсролын зорилтот улс болгож байгаа юм.

Тиймээс тус улсад жил бүр олон улсын оюутнуудад зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөрүүдийн товч танилцуулгыг хүргэж байна.

1. ОНТАРИОГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Image

Тэтгэлгийн тухай:

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь магистр, докторын зэргээр Онтариогийн их сургуулиудад суралцахаар зэхэж буй оюутнуудад зориулагдсан бөгөөд жил бүр ойролцоогоор 3000 гаруй хүнд олгогддог байна. 

Тэтгэлгийн хэмжээ: 

Шагналын хэмжээг таны суралцах хугацаанаас хамааруулан олгодог

Зэрэг:

Магистр, Доктор

Тавигдах шаардлага: 

Онтариогийн их сургуулиуд:

Дэлгэрэнгүй мэдээлэл:

https://osap.gov.on.ca/OSAPPortal/en/A-ZListofAid/PRDR019245.html
2. ЙОРК ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ
Image

Тэтгэлгийн тухай:

Йоркийн Их Сургууль (YU) Канадын Онтарио мужийн Торонто хотод байрладаг судалгааны их сургууль билээ. Тус сургуульд анхлан суралцах гэж буй олон улсын оюутнуудад (1-р курст орж буй) “Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэтгэлэг”-т хамрагдах боломжийг олгодог бөгөөд тус тэтгэлэгт хамрагдсанаар сургалтын төлбөр болон бусад тэтгэмжээр хангадаг байна. Таны сонгосон мэргэжлийн хөтөлбөрөөс хамааран тэтгэлгийн хугацааг сунгах боломжтой байдаг.

Тэтгэлгийн хэмжээ:

Сургалтын төлбөр

Зэрэг:

Бакалавр

Тавигдах шаардлага:

Дэлгэрэнгүй мэдээлэл:

https://sfs.yorku.ca/scholarships/award-search?awardID=4849
3. ВАНЬЕР КАНАД ТӨГСӨГЧДИЙН ТЭТГЭЛЭГ
Image

Ваньер КТТ нь Канадын засгийн газрын санхүүжилттэй олон улсын докторын хөтөлбөрөөр суралцах оюутанд зориулсан тэтгэлэг юм. Энэхүү тэтгэлгийг жил бүр өөрсдийн ур чадвар, академик мэдлэгээ харуулж чадсан 166 суралцагчид олгодог юм. 

Тэтгэлэг горилогчид тус байгууллагын заасан мэргэжлийн дагуу нэр дэвших юм. Түүнчлэн их сургуулиудын элсүүлэх хуваариас хамаарч аль мэргэжлийн хэдэн оюутанд олгохоо шийддэг байна. Тус тэтгэлэг нь жил бүрийн долдугаар сард эхэлж арваннэгдүгээр сард 1-нд хаагддаг юм байна.

Тэтгэлгийн хэмжээ:

50000 канад доллар

Зэрэг:

Доктор

Тавигдах шаардлага:

Тэтгэлэгт дурдсан чиглэлээр суралцах хүсэлтэй

Нэмэлт шаардлага болон холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:

https://vanier.gc.ca/en/home-accueil.html
4. ЛЕСТЕР ПИРСОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Image

Энэхүү тэтгэлгийг Торонтогийн их сургуулиас бакалаврын түвшинд нь суралцах олон улсын нийт 37 оюутанд жил бүр олгодог байна. Тус тэтгэлэгт оролцохын тулд та арван жилийн сургуулиасаа нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, оролцох юм. Энэ тэтгэлэг нь олон улсын бүх оюутанд нээлттэй бөгөөд академик түвшний профайл, лидершип зэрэг ур чадварыг харж шалгаруулдаг. Тэтгэлгийн бүртгэл есдүгээр сард эхэлж, нэгдүгээр сард дуусах юм. Тэтгэлгийн шаардлагаас хамаарч шаардлагатай бөглөх форм бүр өөр өөр хугацаатай гэдгийг анхаарна уу.

Тэтгэлгийн хэмжээ:

Дөрвөн жилийн бүтэн сургалтын төлбөр хөнгөлнө

Зэрэг:

Бакалавр

Тавигдах шаардлага:

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://future.utoronto.ca/pearson/about/
5.
МОНРЕАЛЫН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ
Image

Монреалын их сургууль нь Канадын топ таван их сургуулийн нэг юм. Тус сургууль Квебек мужид байрладаг бөгөөд 48000 гаруй оюутан, суралцагчтай байна. Сургуулийн зүгээс жил бүр бакалавр, магистр, доктороор суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудад өөрсдийн нэрэмжит тэтгэлгийг олгодог байна.

Энэ тэтгэлэг нь тухайн суралцагчийн сургалтын төлбөр, ном хэрэгсэл, амьдрах зардал зэргийг бүрэн санхүүжүүлэх юм.  

Тэтгэлгийн хэмжээ:

Жил бүр 27300 ам.доллар

Зэрэг:

Бакалавр, Магистр, Доктор

Тавигдах шаардлага: 

Хугацаа:

Суралцах хөтөлбөрөөс хамаарч хугацаа өөр өөр байж болох бөгөөд ихэвчлэн 2 сард эхэлж есдүгээр сард дуусах төлөвтэй байдаг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://admission.umontreal.ca/en/scholarship-for-international-students/
6.
МАККОЛ МАКБЕЙН ТЭТГЭЛЭГ
Image

 МкГилл-ийн их сургуулиас энэхүү тэтгэлгийг олгодог бөгөөд магистр, бакалаврын түвшинд суралцах эрхтэй оюутныг санхүүжүүлдэг байна. Тэтгэлэгт сургалтын төлбөр болон сар бүрийн 20,000 канад долларын стипенд дагалдах юм.

МкКалл Макбейнн тэтгэлэг жил бүрийн зургадугаар сарын 1-нд эхэлж, наймдугаар сарын 25-нд дуусна.

Тавигдах шаардлага:

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://www.mcgill.ca/gradapplicants/how-apply
7. ВИННИПЕГ ИХ СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГ
Image

Виннипегийн их сургууль нь Канад улсын Виннипег хотын олон нийтийн судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1871 онд "Кингс Коллеж" нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 1888 онд анхны дипломоо олгосон түүхтэй. 1965 онд их сургууль болсон бөгөөд жилд 17,000 гаруй оюутан элсэн суралцдаг ажээ. Maclean's сэтгүүлээс жил бүр гаргадаг чансаанд Канадын шилдэг 10 их сургуулийн тоонд багтдаг.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь тус их сургуульд шинээр элсэн суралцах гэж буй бакалавр болон магистрын зэргээр суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудад санхүүгийн тусламж үзүүлдэг. Оюутнуудаа өргөдлийн маягтанд тусгагдсаны дагаа сурлагын амжилт, санхүүгийн хэрэгцээнд үндэслэн шалгаруулдаг.

Тэтгэлэгийн хэмжээ:

Сургалтын төлбөр, ном материал, амьжиргааны зардал (нийт $5000)

Зэрэг:

Бакалавр ба магистр

Тавигдах шаардлага:

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://www.uwinnipeg.ca/graduate-studies/funding/presidents-scholarship-for-world-leaders-international.html
8. DALHOUSIE ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ
Image

Dalhousie их сургууль нь Канадын хамгийн эртний их сургуулиудын нэг юм. Тус сургууль нь 350 гаруй мэргэжлийн хөтөлбөрийн санал болгодог. Далхуси их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын өндөр амжилт гаргасан олон улсын оюутнуудыг шалгаруулдаг. Энэхүү шагнал нь магистр, докторын зэрэгт элсэн суралцаж буй шилдэг оюутнуудад санхүүгйин дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Энэхүү тэтгэлэг нь зөвхөн нэг жилийн сургалтын төлбөрийг бүрэн хангадаг бөгөөд цаашид хамгийн багадаа 8.0 (10.0 онооноос) дундаж гол оноотой (GPA) суралцвал тэтгэлгийн хугацааг сунгадаг.

Тэтгэлгийн хэмжээ:

$30,000

Зэрэг:

Бакалавр, Доктор

Дэлгэрнгүй мэдээлэл:

https://www.dal.ca/faculty/gradstudies/finance-your-studies/scholarships-bursaries/funding-application-process/harmonized.html
9. ДОНАЛД А. ВЕРУНГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
Image

Доналд А.Верунгийн нэрэмжит олон улсын оюутны тэтгэлэг нь Бритиш Колумбын Их Сургуулиас (UBC) сурлагын өндөр амжилт, манлайлал, нийгмийн сайн дурын ажилд идэвхитэй оролцдог оюутнуудад мэргэжил хамаарахгүйгээр олгодог тэтгэлэг билээ.

Хамгийн багадаа 3.7 голчтой оюутан энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тус тэтгэлэгт хамрагдахын тулд UBC их сургуульд тэнцэж, нэг семестр бүртгүүлсэн байх ёстой. Өргөдөл гаргагч нь заасан хугацаанаас өмнө өргөдлөө ирүүлэх ёстой.

Тэтгэлгийн хэмжээ:

Бүтэн сургалтын төлбөр

Зэрэг:

Бакалавр

Дэлгэрэнгүй мэдээлэл:

https://you.ubc.ca/financial-planning/scholarships-awards-international-students/international-scholars/
Үргэлжлэлийг аппаас уншина уу...
  • playStore
  • appstore