Их Британийн Засгийн газрын “Чевнинг” тэтгэлэг нь дэлхийд хамгийн нэр хүндтэй, өрсөлдөөн ихтэй хөтөлбөр юм. Тус тэтгэлэгт манай улсаас жил бүр оюутан, залуус өрсөлдөхөөр хүсэлтээ илгээдэг билээ. Тэгвэл энэхүү тэтгэлгийн талаар зөвлөгөө, мэдээллийг багтаасан гарын авлага бүхий "Чевнингий тэтгэлгээр Англид суралцсан тэмдэглэл номын мэдээлэл" ном худалдаанд гарсан байна. Уг номыг 2019-2020 онд Чевнингийн тэтгэлгээр Их Британи улсад суралцсан Л.Ариунзул бичсэн бөгөөд ном нь дараах 4 зорилготой.

1. Чевнингийн тэтгэлгийн талаарх цэгцтэй, багц мэдээллийг нэг дор эх хэл дээрээ өгөхийг хүссэн. Эх хэл дээрээ мэдээлэл авч чадахгүй байгаа, эсвэл тэр мэдээлэл нь эх хэл дээр нь байхгүй байгаа нь алсуураа хүн амын дунд мэдээллийн хүртээмжээс үүдэлтэй тэгш бус байдлыг үүсгэх үндэс болж байдаг тул энэ номоороо дамжуулан уг тэгш бус байдлыг багасгахад бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг мөн зорьж байна.
2. Чевнингийн тэтгэлэгт яаж тэнцсэн тухайгаа хуваалцсан олон түүх, туршлага байсан ч очоод яаж амжилттай суралцах, амьдралаа өөрчлөх энэ нэг жилийг яаж үр бүтээлтэй бас дурсгалтай өнгөрөөж болох талаар бичиж үлдээсэн зөвлөгөө туршлага, мэдээллийн багц ховор байдаг. Тиймээс Англид өнгөрүүлсэн нэг жилийн хугацаанд өөрийн үзэж туулсан, ойлгож ухаарсан ХУВИЙН туршлагаа тэтгэлэгт бэлдэж байгаа болон тэтгэлэгт тэнцээд Английг зорих гэж буй хүмүүстэй хуваалцахыг хүссэн.