IELTS шалгалтын бэлтгэлийн үйл явцыг жишиг шалгалтгүйгээр төсөөлөх боломжгүй. Тиймээс танд туслах үнэгүй жишиг шалгалт өгөх боломжтой вебсайтуудыг хүргэж байна.
Уг сайтын давуу тал нь цаг хэмнэх, анализ хийхэд бусад шалгалтын сайтыг бодвол маш хялбар юм. Унших болон сонсох дасгал хийсний дараа автоматаар оноог нь гаргаж өгч мөн алдааг тань тайлбарлаж өгдгөөрөө онцлогтой.
Бичих дасгал, унших дасгал нь яг л компьютер суурьтай жинхэнэ тест шиг цагтай учир хэсэг тус бүр дээрх хувиарлалтаа анзаарч, зохион байгуулахад тустай. Түүнчлэн уг вебсайтад төлбөртэй болон төлбөргүй шалгалттай холбоотой зөвлөгөө, мэдээлэл, сургалт байршдаг.
Уг сайтаар IELTS шалгалттай холбоотой олон төрлийн дасгал тест хийж болно. Үүнээс гадна нэг давуу тал нь шалгалтад хэрэг болох академик үгсийг байрлуулснаараа давуу талтай бөгөөд унших болон сонсох дасгал мөн адил оноог харуулдаг.
Та нэг хийсэн дасгалаа дахиж хиймээргүй байна уу. Өшөө их дасгал ажилламаар байна уу. Тэгвэл танд энэ шалгалтын сайт тохирох болно. Үүнд унших, сонсох дасгалын олон тест байрладаг юм. Жишээлбэл, сонсох дасгал л гэхэд 200 орчим байдаг байна.
нь IELTS шалгалтын албан ёсны вебсайт юм. IELTS шалгалттай холбоотой бүхий л төрлийн мэдээллүүд энэ сайтад байрласан юм.
Албан ёсны вебсайт тул жишиг шалгалтууд нь танд яг л жинхэнэ шалгалт өгч байгаа мэт санагдана. Тиймээс та шалгалтаа өгөх таныг үед юу хүлээж байх нь маш тодорхой болно.
Энэхүү вебсайт нь мөн IELTS шалгалтын албан ёсны вебсайтуудын нэг юм. Үүгээр дамжуулан IELTS шалгалтад бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд “Road to IELTS” онлайн сургалтад үнэгүй хамрагдах эрхийг олгодог онцлогтой ажээ. Мөн танд шалгалт өгөх хамгийн үр дүнтэй арга барилуудыг зөвлөж, хэрэгцээтэй мэдээллээр тань хангадаг байна.
нь Канад улсад суралцах гэж буй олон улсын сурагч, оюутнуудад зориулагдсан вебсайт юм. Энэхүү сайтад IELTS шалгалттай холбоотой бүх мэдээллүүд багтсан бөгөөд Канад улсад амьдрахад тань юу хэрэг болох талаар зөвлөмжүүдийг ч өгдөг байна.