2 минут уншина
2023-01-23
Германы их дээд сургуулиуд гадаад элсэгчдээс юу шаарддаг вэ?
#герман
#их сургууль
#шаардлагууд

Герман улс нь олон улсын суралцагчдын дунд их сургуулиудын нэр хүнд, нийгэм, эдийн засгаараа алдартай олон орнуудын нэгт багтдаг билээ. Уг улсад 400 гаруй их дээд боловсрол олгох институт, их сургуулиудаас 220 гаруй нь Англи хэл дээр хичээлээ үзэх боломжийг бүрдүүлдэг. ХБНГУ-д гурван төрлийн дээд боловсрол олгох сургуулиуд байдаг юм. Тодруулбал,

Тэгвэл эдгээр их сургуулиудад элсэн ороход дараах материал хэрэгтэй. Үүнд,

Дээрх шаардлагуудыг цааш дэлгэрүүлэн авч үзвэл:

1 Өргөдлийн маягт

Тухайн сонгосон сургуулийн албан ёсны өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөсөн байх

Бөглөхдөө:

Германы ихэнх сургуулиуд тухайн өргөдлийн маягтыг цахим хэлбэрээр хүлээн авдаг тул зааврын дагуу хэрэгтэй файлуудыг PDF хэлбэрт шилжүүлэн өргөдөл бүртгэх сайтаар явуулна. ( Ихэнх сургуулиуд өргөдөл гаргагчийг өөрийн гарын үсгийг оруулж өгсөн байхыг шаарддаг гэдгийг анхаараарай )

2 ЭЕШ-д тэнцсэн бичиг

Герман улсын их дээд сургуулиудад шууд элсэх эрх олгодог ахлах сургууль гэж байдаг. Хэрвээ та тийм сургууль төгсөөгүй бол "Studienkollege буюу их сургуулийн бэлтгэл курст суралцан, Feststellungspüfung" гэх ур чадварын шалгалтад ороод тэнцсэнээр Германы их сургуульд элсэх эрхтэй болно.

Уг шалгалтын бэлтгэл болох "Studienkollege"-д элсэн орохын тулд таны Герман хэлний мэдлэг доод талдаа B1 байх ёстой ба суралцах гэж буй чиглэлийн дагуу мэргэжлийн хичээлүүд ордог тул хоёр семестр эсвэл бүтэн жил үргэлжилж болдог. 

Хэрвээ та Монголд эсвэл бусад оронд ахлах сургуулиа төгсөөд шууд Герман улсад их дээд сургуульд орох хүсэлтэй байгаа бол Элсэлтийн Ерөнхий Шалгалтаа дор хаяж таван хичээлээр тус бүр дээр нь 560 оноо авснаа гэрчилж чадвал танд Германы их сургуулиудын үүд хаалга нээлттэй. / Хэрвээ бэлтгэл курст суралцахыг хүсвэл "Vorbereitungskurse"-д суралцах боломжтой./

3 Уг сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн диплом, үнэмлэх, гэрчилгээ

Ихэнх их дээд сургуулиуд дараах баримт бичгүүдийг шаарддаг.

4 Хэлний мэдлэг батлах бичиг

Ихэнх их сургуулиуд таныг хамгийн багадаа Герман хэлний

В2, С1

түвшинтэй байхыг шаарддаг ба Англи хэл дээр суралцах бол IELTS-н

band 6

(Өөрөөр ахисан дунд буюу В2 гэж ойлгож болно), TOEFL-н

90-100

оноотойг батлах аль нэг бичгийг хавсарсан байх ёстой байдаг.

Ингээд эцэст нь та дээрх шаардлагыг бүрдүүлснээр ХБНГУ-ын их дээд сургуульд суралцах үүд хаалга нээгдэх болно.

Эх сурвалж:

Deutscher Standard Sprachzentrum

Үргэлжлэлийг аппаас уншина уу...
  • playStore
  • appstore