Энэ удаагийн ярилцлагаа бид дотоодын тэтгэлгийн талаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль-д Хүний их эмчийн ангийн VI дамжаанд суралцдаг Доржбалам-аас авлаа.
Энэ өдрийн мэнд хүргэе! Урьсанд баярлалаа. Би суралцах хугацаандаа Эрдэнэт үйлдвэрийн тэтгэлэг, АШУҮИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг, Голомт банкны тэтгэлэг, Денкфарм компаний нэрэмжит Шилдэг оюутны тэтгэлэг, Konrad-Adenauer-Stiftung Mongolei, Unlock podcast scholarship and mentorship, GERHUB ТББ-ын Young Change Maker Award, Friedrich-Ebert-Stiftung Mongolei судалгааны тэтгэлгийг тус тус хүртсэн байгаа.
Би арван жилдээ тийм ч сайн сурагч биш байсан болохоор оюутан болоод "Бүх зүйл өөр байна" гэсэн зорилго өөртөө тавьсан тэр үеэс л бэлдэж эхэлсэн байх. I курст байх үедээ авч болох бүхий л тэтгэлгүүдийн талаар судалж, тэтгэлэгт оюутан болох шалгууруудыг бичиж аваад нэг нэгээр нь өөртөө бий болгож эхэлсэн. Тэтгэлгийн талаарх мэдээллийг өмнө нь тэр тэтгэлгийг хүртэж байсан хэн нэгнээс асууж, тэтгэлэг зарламагц асуулт, эсээ зэргийг тэмдэглэж аваад тэтгэлэг зарласан өдрөөс сүүлчийн өдөр хүртэл материалуудаа бэлтгэдэг.